БНСУ-ын хүн амаа өсгөх амбийцтай төлөвлөгөө

379

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Азийн дөрөв дэх том эдийн засагт урт хугацаанд заналхийлж буй чиг хандлагыг арилгахын тулд улс орны хүн ам зүйн уналтыг улс төрийн тэргүүлэх зорилт болгож байна. Өнгөрсөн пүрэв гарагт Юн телевизээр хэлсэн үгэндээ төрөлтийн түвшин буурч байгаатай тэмцэх төлөвлөлтийн яамыг шинээр байгуулахыг уриалсан. Энэхүү арга хэмжээ нь нийгмийн хэм хэмжээ, эдийн засгийн дарамтаас үүдэн буурч буй төрөлтийг сэргээх Сөүлийн хүчин чармайлтын нэг хэсэг юм.
Тус улсын төрөлтийн түвшин өнгөрсөн жил улам буурч, нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо 2022 онд 0,78 байсан бол 0,72 болсон. Өмнөд Солонгосын Засгийн газар шинээр төрсөн ээжүүдийг дэмжих, олон хүүхэдтэй гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөнгөн тэтгэмж олгох, үргүйдлийн эмчилгээ, хүүхэд асрах үйлчилгээ зэрэгт 200 гаруй тэрбум ам.доллар зарцуулаад байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан түр статистикийн мэдээгээр төрөлтийн түвшин 2023 онд дөрөв дэх жилдээ дараалан буурсан байна. Зарим хувийн компани төрөлтийг дэмжих арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Тухайлбал, барилгын томоохрн компани “Booyoung” групп ажилчид нь хүүхэдтэй болвол 75 мянган ам.доллар олгож эхлээд буй.“Солонгосын төрөлт бага хэвээр байвал тус улс устаж үгүй болно” гэж тус компанийн захирал Ли Жун Кеун онцолсон байдаг. 1990-ээд оны эхээр 19-34 насны залуучууд нийт хүн амын бараг гуравны нэгийг эзэлж байв. 2020 он гэхэд энэ нь тус улсын 51.8 сая хүн амын дөнгөж тавны нэг хувийг залуучууд бүрдүүлж байв. Харин 2050 он гэхэд 5.21 сая болж буурах төлөвтэй байна гэж үндэсний статистик мэдээллээс харж болно. Өмнөд Солонгосын Зүүн Азийн хөрш Япон, Хятад, Тайвань улсууд хүн ам зүйн ижил төстэй сорилтуудтай тулгараад байгаа бөгөөд өөрсдийн ойртож буй хүн амын хямралтай тэмцэж байна.
https://www.newsweek.com/south-korean-plan-rescue-population-1899927
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn