Норвег улс Германы хийн хамгийн том нийлүүлэгч болжээ

234


Норвег 2022 онд Германы хийн хамгийн том нийлүүлэгч ОХУ-ыг гүйцэж түрүүлж, хийн импортынх нь 33 хувийг эзэлсэн талаар Холбооны сүлжээний агентлаг /Bundesnetzagentur/ мэдээлжээ.
 
“Норвег өдгөө манай улсын эрчим хүчний хамгийн чухал нийлүүлэгч боллоо” гэж Германы Эдийн засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд Роберт Хабек онцлоод, хоёр орон эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр зорьж байгааг тэмдэглэсэн байна.
 
Германы хийн хамгийн том нийлүүлэгч байсан ОХУ 2021 онд Европын хамгийн том эдийн засагтай орны хийн импортын тэн хагасаас илүү хувийг бүрдүүлж байсан бол 2022 онд ердөө 22 хувийг нь л эзэлсэн болохыг “Bundesnetzagentur” агентлагийн мэдээлэл харуулжээ. ОХУ-аас нийлүүлэх хийн хэмжээ өнгөрсөн оны туршид буурч, есдүгээр сард бүрмөсөн зогссон байна. Германы Засгийн газар хийн хангамжийг баталгаажуулахын тулд эрчим хүч хэмнэх хөшүүргийг бий болгож, өвлийн халаалтын улирлаас өмнө хийн агуулахуудаа дүүргэх ажлыг эрчимжүүлжээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn