БАЯНХОНГОР: Нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна

82


Өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар Баянхонгор аймгийн нийт нутгаар цас орж байна.

Цасны зузааны хувьд Байдраг 15см, Хүрээмарал 14см, Галуут 13см, Баянхонгор 11см, Баянбулаг 10см, Бууцагаан 9см,  Шаргалжуут, Жинст, Гурванбулаг, Бөмбөгөр 8см, Баянговь 7см,  Эрдэнэцог 5см, Шинэжинст, Баянлиг 4см, Баацагаан, Эхийнгол, Баян-өндөр 2см, Хориулт 1см цасан бүрхүүлтэй байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг мэдээлэв. Цан агаарын нөхцөл байдалтай холбогдуулж,

-       Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-       Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-       Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,
-       Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах,
-       Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас  онцгойлон анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn