БАЯНХОНГОР: Өвлийн хүлэмжүүдийг ирэх сард ашиглалтад оруулна

154
Хөдөө аж ахуйн кластер, Ногоон шим төслийн хүрээнд Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өвлийн дөрвөн хүлэмжийг барьж байна.  Тус бүр нь 1000м.кв өвлийн хүлэмжүүдийн байгууламжийн гүйцэтгэл 85 орчим хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад орох аж.

Энэ онд Баянхонгор суманд 100 хүлэмжийг барьж байгуулан, эхний жилийн ургацаа хураасан. Хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлын хүрээнд нэгдсэн журмаар зохион байгуулалтад орж ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэн тухайн цэгт ажиллуулж байгаа юм. Ургамлыг экологийн хөрсгүй тариалах, үрслүүлэх, суулгац ургуулах, арчилгаа тордолгоо, хүнсний ногооны хортон шавьж, өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, тоног төхөөрөмжийг байршуулах, бордоогоор хангах, ургац хураалт, тээвэрлэлт, хадгалалт зэргийг орон нутаг тариаланчидтай хамтран хийж буйгаараа онцлог.

Энэхүү ажлын үргэлжлэл болж буй өвлийн ухаалаг хүлэмжүүдийг барьж байгуулснаар Баянхонгорынхон өөрийн аймгийн газар зүйн байдал хөрс, ургамалд тохирсон тариалан эрхлэх, түүнтэй уялдуулан өөрийн нөөц бололцоогоор шинэ төрлийн хөрс бордоог гарган авах техник технологийг туршина. Ийнхүү өвлийн хүлэмжтэй болсноор Баянхонгор аймаг улирал харгалзахгүй төмс, хүнсний ногоо, нарийн ногоо зэрэг шинэ хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэх боломжтой болох юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn