БАЯНХОНГОР: Хүлэмжүүдэд иргэдийг нэгдсэн зохион байгуулалтаар ажиллуулна
Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлж буй "Хүнсний хувьсгал" хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор суманд 100 хүлэмжийг барьж байгуулаад байна.
Нийт 3.6 га талбайг ашиглах бөгөөд хүлэмжийн аж ахуй эрхлэхтэй холбоотой гүн өрмийн худаг 2, стандарт жорлон, хогийн сав, хамгаалах хашаа хайс татах зэрэг ажлуудыг мөн хийх аж.
Хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх ажлын хүрээнд нэгдсэн журмаар зохион байгуулалтад орж ажиллах хүсэлтэй иргэдийг тухайн цэгт ажиллуулахаар төлөвлөжээ.
Ийнхүү иргэд хамтран нутгийн хөрсөнд ургасан нарийн ногоогоор Баянхонгорынхныг хангах боломж бүрдээд байна.