БАЯНХОНГОР: Жючюаны мэргэжил технологийн коллежид тэтгэлэгтэйгээр суралцаж эхэллээ

358

Баянхонгор хот, БНХАУ-ын Ганьсү мужийн Жючюан хот хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хоёр талын удирдлагууд санамж бичиг байгуулсан юм. Энэ хүрээнд Баянхонгор аймгаас 20 оюутныг тус мужийн Жючюан хотын Жючюаны мэргэжил технологийн коллежид тэтгэлэгтэйгээр суралцуулахаар хэлэлцсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл гэрээний хүрээнд Баянхонгор аймгаас элсэн суралцахаар сонгогдсон оюутнуудыг Баянхонгор сумын Засаг даргын орлогч Д.Ууганцэцэгээр ахлуулсан албаны төлөөлөл Ганьсү мужийн Жючюан хотод хүргэж өгсөн байна. Мөн үеэр тус коллежийн удирдлага, мэргэжилтнүүдтэй албан уулзалт зохион байгуулж, коллежийн төлөөллүүд Жючюан хот, Жючюаны мэргэжил технологийн коллеж, тус коллежийн кампус, номын сан, хоолны газар, оюутны байр зэргийн орчин нөхцөлийг оюутнууд болон албаны төлөөлөлд танилцуулжээ.

Баянхонгор аймгийн оюутнууд БНХАУ-ын Ганьсү мужийн Жючюан хотын Жючюаны мэргэжил технологийн коллежид-Шүдний эмчилгээний технологи-Сувилахуй-Дулааны эрчим хүч ба эрчим хүчний инженерчлэлийн технологи-Барилгын инженерчлэлийн технологи-Ухаалаг гагнуурын технологи
-Нисдэг тэрэгний цахилгаан механикийн тоног төхөөрөмжийн засвар
-Компьютерийн өгөгдлийн технологи-Үүлэн компьютерийн технологийн өгөгдөл-Хиймэл оюун ухааны технологийн өгөгдөл
-Томоохон өгөгдөл ба Санхүүгийн менежмент-Интернэт худалдаа-Орчин үеийн тээвэрлэлтийн менежмент-Хоол хийх техник ба шим тэжээл судлал-Дизайн урлаг мэргэжлээр тус тус 100 хувийн тэтгэлгээр суралцана. 



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn