Төрийн албаны стандартын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг зөвлөв

508
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас сумдын ЗДТГ-ын дарга нарын дунд “Цэргийн бэлтгэл” сургалтыг зохион байгуулж байна. 
Сургалтын үеэр Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймгийн салбар зөвлөлөөс “Сум орон нутагт Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан хууль дүрмийн хэрэгжилт, анхаарах асуудлууд”-ын хүрээнд зөвлөмж, мэдээлэл хүргэлээ. 
Төрийн албан хаагчийн илүү цаг, нэмэгдлийг олгох төсөв, боломж бололцооны тухайд, мөн төрийн албан хаагчийг томилж чөлөөлөхтэй холбоотой гэх зэрэг тулгамдсан асуудлаараа Тамгын газрын дарга нар асууж байв.
Цаашид тухайн сумандаа Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймгийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Нямдулам зөвлөлөө.
Сонирхуулахад, манай аймгийн 20 сумын ЗДТГ-ын дарга нарын бүрэлдэхүүнээс 16 нь улиран томилогдсон буюу туршлагатай хүмүүс байна. Харин Галуут, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр сумын албан тушаалтнуудыг шинээр томилжээ.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn