БАЯНХОНГОР: Гарааны бизнесийн уралдаан зарлалаа

196
Хонгор нутгийн залуусын дунд шинэлэг санаа бүхий гарааны бизнес буюу старт-ап шалгаруулах уралдааныг зарлалаа. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулалтыг хариуцаж шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхлэгч залууст гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлэх, бизнес санааг нь сурталчлан таниулах, дэмжих зорилгоор тус уралдааныг зарлаж байна.

Уралдаанд шинэлэг санаа бүхий старт-ап бизнесээ эхлүүлж буй Баянхонгор аймгийн 15-34 насны залуус, МСҮТ-ийн суралцагч, гарааны бизнес эрхлэгчид, нийгмийн даатгал төлдөггүй иргэн (сайн дураараа төлдөг байж болно), хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ямар нэгэн санхүүжилт авч байгаагүй старт-апууд хамрагдах боломжтой юм.


Оролцох хүсэлтэй залууст тавигдах шаардлагын тухайд шийдэх гэж байгаа асуудлын талаар сайн ойлголт мэдлэгтэй байх, шинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан байх, хэрэв багаар оролцох бол багийн гишүүдийн тоо 3 ба түүнээс дээш, гишүүдийн итгэл, үнэмшил, мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл нэгдсэн байх хэрэгтэй хэдий ч заавал төсөл бичих шаардлагагүй, ганцаараа оролцох бүрэн боломжтой,  ямар нэгэн компани, аж ахуйн нэгжтэй байх шаардлагагүй гэжээ.

Уралдаанд оролцох хүсэлтэй залуусыг 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэл бүртгэх бөгөөд шалгарсан нэг багт 10 сая  төгрөгийн санхүүжилт олгоно. Уралдаанд https://l.facebook.com/l.php... холбоосоор бүртгүүлэх боломжтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn