Баянхонгорчууд ТӨСВИЙН мөнгөөр байрныхаа орцыг КОДТОЙ болгоно
Будаач будаач гэхээр сахлаа хүртэл будав гэгчээр нийтийн орон сууцны хаалганд код хийх ажлыг аймгийн Засаг даргын тамгын газар хариуцан хийнэ гэдэг хэтэрсэн зан.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас 50 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарласан байна. Энэхүү 50 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргах бөгөөд нийтийн орон сууцны хаалга засварлах, орцны кодтой болгох ажлыг хийх юм. Тендерийн баримт бичигт лист төмөр тайрч бэлдэц бэлтгэх, 30ш соронзон цоож, 35ш кодтой домацон суулгах, тэжээлийн блок, автомат хаагч-доводчик угсрах, хаалганы зай завсрыг баллонтой шүршдэг хөөсөөр чигжинэ гэжээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө аймаг, нийслэлийн барилга байгууламж барих, тоног төхөөрөмж худалдан авах, их засвар хийх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ хэмээн хуульчилсан. Гэхдээ нийтийн орон сууцыг кодтой болгох гэх зэрэг ажилд аймгийн Засаг даргын тамгын газар оролцож, санхүүжүүлэх нь хэр зохимжтой вэ?
http://www.shuud.mn/a/549490