БАЯНХОНГОР: Найман багийн 88 тамирчин өрсөлдөв

164


Орчин цагийн зэвсэгт хүчин үүссэний түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Марш тактик - Тусгай бэлтгэл”-ийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.
Тус тэмцээнд найман багийн 88 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсноос “Тэргүүн байр”-т ахмад Б.Баярмагнай ахлагчтай Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн 1 дүгээр тасаг, “Дэд байр”-т дэслэгч Г.Лхагвасүрэн ахлагчтай Онцгой байдлын газрын 1 дүгээр тасаг, “Гутгаар байр”-т хошууч Б.Баянмөнх ахлагчтай Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн 2 дугаар тасаг тус тус шалгарсан байна.
Тус аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид жагсаалын ажиллагаа, гардан байлдааны үзүүлбэр, 10 км-ийн марш, буудлага, химийн норматив, байр зүй, гранат шидэлт зэрэг даалгаврыг гүйцэтгэн өрсөлджээ.





скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn