БАЯНХОНГОР: Генералууддаа хүндэтгэл илэрхийлэв

430

Баянхонгор нутгаас түүхэндээ цэргийн дээд цолтон буюу алтан мөрдөстэй 12 генерал төрөн гарчээ. Генералуудыг нутагтаа ирсэн үеэр аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр болон цэргийн хүрээний байгууллагын удирдлагууд уулзалт хийн, хүүхэд залууст цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, сургах талаар уулзалт хийв. 

Мөн үеэр Ардын хувьсгалын 100, 101 жил, аймаг байгуулсны 80, 81 жил, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн хүрээнд улс, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд оролцож явсан үе үеийн генералуудад аймгийн Хүндэтгэлийг гардуулсан байна.
Төрөлх нутагтаа зочилсон генералууд аймаг орныхоо бүтээн байгуулалттай танилцан, Баянхонгор  аймгийн Музейд байгуулсан  Генералуудын танхимын үйл ажиллагаа,  сан хөмрөгийг үзэж сонирхжээ.

Одоо ажиллаж байгаа болон бэлтгэл чөлөөнд гарсан:
Өлзийт сумын харьяат,  Хошууч генерал Ядамдоржийн  Пүрэвдорж 
Эрдэнэцогт сумын харьяат,  Хошууч генерал Загдсүрэнгийн  Болдбаатар  
Жаргалант сумын харьяат, Бригадын генерал Сүрэнхоролын Дашзэвэг 
Жаргалант сумын харьяат,  Бригадын генерал Мягмарсүрэнгийн  Эрдэнэдалай 
Заг сумын харьяат,  Бригадын генерал Доржпаламын Гэрэл 
Өлзийт сумын харьяат, Бригадын генерал Батсуурийн  Эрдэнэбат
Хүрээмарал сумын харьяат, Бригадын генерал Сийлээгийн  Ганбат
Бөмбөгөр сумын харьяат, Бригадын генерал Аюушжавын  Бат-Эрдэнэ болон Дэслэгч генерал Жүгдэрийн  Балжинням /Гурванбулаг сум/, Хошууч генерал Нямжавын Паль /Баацагаан сум/, Хошууч генерал Жанчивын Ишдорж /Баянлиг сум/, Хошууч генерал Пунцагийн Дэчин /Галуут сум/ агсан нарын 12 цэргийн дээд цолтон гурван бүсийн энэ сайхан нутгаас төрөн гарсан түүхтэй. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn