Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургуулилт боллоо

38
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Цэргийн дүйцүүлэх албаны “Бэлтгэл шат”-ны сургалтыг зохион байгууллаа.
Энэ сарын 2-16-ны хооронд Өлзийт сумын 1-р багийн нутаг дэвсгэр дэх хээрийн байрлалд болсон тус сургалтад  2021-2023 онд цэргийн дүйцүүлэх алба хаахаар гэрээ байгуулсан 20 сумын 40 иргэнийг хамруулжээ.
Сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслах, улс, орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох, зэвсэг, техник дээр ажиллах дадлага, чадвар эзэмшүүлэх зэрэг хичээл зааж, Батлан хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгосон байна.
Түүнчлэн бүтээн байгуулалтын хүрээнд Өлзийт сумын ЗДТГ-тай хамтран үерт эвдэгдэн зорчих хэсгүүд нь саатсан Өлийн давааны замыг засварлаж хүлээлгэн өгчээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn