БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМАНД 3.5 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

349

Баянхонгор аймгийн Баянлиг суманд 3.5 магнитупын газар хөдлөлт боллоо. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн Гашуун дэл гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т /Ө-44°01'48.0", У-100°25'12.0"/  өнөө өглөө буюу гуравдугаар сарын 15-ны өдрийн 6:03 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна. Он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн 21 удаагийн чичирхийлэл бүртгэгдлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn