Баянхонгор аймгийн Дулааны станцын суурийн ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна

345

Улсын хэмжээнд 10 аймагт дулааны станц байгуулах ажлыг Монгол улсын Засгийн газраас 2022 онд эхлүүлсан бөгөөд Баянхонгор аймагт өнгөрсөн зургаадугаар сард Дулааны станцын сууриа тавьсан юм.
2022 оны төлөвлөгөөний хүрээнд манай аймгийн дулааны станцын суурийн ажил 100 хувьтай биелж бусад орон нутгаас  хамгийн сайн гүйцэтгэлтэйд тооцогдож байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин нарыг Баянхонгор аймагт ажиллах үеэр дулааны станцын суурийн ажлын гүйцэтгэл ажилтай аймгийн удирдлага танилцуулав.
Аймгийн ИТХ-ын хурлын дарга Э.Энхбат: “Төлөвлөгөөний хүрээнд  тус тусын зуух суурилуулах үндсэн боолтыг гарган цутгаж, суурийн шороог нягтаршуулан, буцааж булаад байгаа юм. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” ХХК, Монголын "МЭЗ" ХХК нар ажиллаж байгаа бөгөөд энэ оны гүйцэтгэл ажлын хүрээнд Баянхонгор аймгаас “Эх бүрдэн”, “Гурван тахилт оргил” ХХК-ыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж орон нутгаас 20 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. 2023  оны төлөвлөгөөний хүрээнд дөрөвдүгээрсараас 30  гкал хүчин чадал бүхий гурван зуухыг бэлтгэсэн суурин дээрээ угсарч суулгах, 18,3 км урттай шугам тавих, татах ажлыг хийхээр төлөвлөөд байна” гэж танилцуулав.
Нийт 30 орчим тэрбумын төсөвт өртөгтэй дулааны станц 2024 онд  ашиглалтад орсноор Баянхонгор хотод нүүрсний хэрэглээг 30 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувиар бууруулж, утаанд агуулагдах хүхрийн хэмжээг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 хувиар бууруулахаар тооцоолж, аймгийн төвд 247 ААН, төсөвт байгууллага, 238 нийтийн болон амины орон сууцыг шинээр дулаан болон хэрэгцээний халуун усаар тогтмол хангах нөхцөл бүрдэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn