Баянхонгор аймгийн төвд дулааны станц барина

512

Улсын хэмжээнд нийт арван аймгийн төвд дулааны станц барих төслийн нээлт Баянхонгор аймагт боллоо. Уг төсөл нь найдвартай дулааны эх үүсвэр бий болгож, иргэдийг жилийн турш хэрэгцээний халуун усаар тасралтгүй хангах, агаарын бохирдлыг бууруулах үндсэн зорилготой бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 35 сарын хугацаанд хэрэгжих юм. Төсөл хэрэгжсэнээр одоо байгаа 299 бага оврын зуухыг буулгаж, 25-30 Гкал/цагийн хүчин чадалтай 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 72 км дулаан дамжуулах шугам сүлжээг байгуулан нийт 1564 аж ахуйн нэгж, төсөвт байгууллага, 2050 нийтийн болон амины орон сууцыг шинээр дулаан болон хэрэгцээний халуун усаар хангах ажээ. 
Дулааны станцын шав тавих ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн удирдах зөвлөлийн гишүүн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, БНСУ-ын “Бьюксан инженеринг” компанийн төслийн захирал Сан Чой, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Энхбат, Засаг даргын орлогч Б.Батсуурь нарын орон нутгийн удирдлага, Баянхонгор хотын ард иргэд оролцлоо. 
Арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Зандашатар үг хэлэхдээ шав тавих ёслолын үеэр гүйцэтгэгч талд төслөө төлөвлөсөн хугацаандаа бүрэн чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхийг хүслээ. Нөгөө талаас төслийн гүйцэтгэгч БНСУ-ын "Бюксан инженеринг" ХХК-ийн удирдлагуудын зүгээс төлөвлөгөөт хугацаандаа чанартай гүйцэтгэлийг урьтал болгон ажиллана гэдгээ илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн тулгамдсан асуудлуудын нэг нь агаарын бохирдол болсон. Дээрх төслийн хүрээнд аймгийн төвд 30 Гкал/цаг хүчин чадалтай, автомат систем бүхий эх үүсвэр, 5.8 км урт дулаан дамжуулах шугамыг 26 сарын хугацаанд барих юм байна. Баянхонгор аймгийн төвд дулааны станц баригдсанаар 247 аж ахуйн нэгж, 238 нийтийн орон сууцыг найдвартай дулаан, хэрэгцээт халуун усаар тогтмол хангах боломж бүрдэнэ гэв.
Баянхонгор аймгийн төвд дулааны станц барина
Баянхонгор аймгийн төвд дулааны станц барина
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn