БАЯНХОНГОР: Хуримын ордны барилга ашиглалтад ороход бэлэн болжээ

280


Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр шийдсэн анхны томоохон ажил болох Гэрлэх ёслолын ордны барилга ашиглалтад ороход бэлэн боллоо. 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зураг төсвийг батлан, Хуримын ордон байгуулах ажлыг 2018 онд гэрээ байгуулан, 2019 онд  барилгын ажлыг эхлүүлсэн. Цар тахал, хил гаалийн асуудлаас болж барилгын бараа материалын татан авалт удааширсан ч 2022 онд дуусгахаар шаардагдах санхүүжилтийг аймаг орон нутгаас бүрэн шийдвэрлэснээр “Рок пэйнт” групп ХХК гүйцэтгэлийг  дуусгажээ.
Сонирхуулахад, Баянхонгор аймаг 90 гаруй мянган хүн амтай бөгөөд дийлэнхийг залуус эзэлж байна. Хүн амын дундах санал асуулга, ажлын эрэмбэд Хуримын ордон байгуулах асуудал олон жил чухалд тооцогдож ирсэн бол ийнхүү Баянхонгор аймгийн залуус орон нутагтаа гэрлэх ёслолоо хийж, гал голомтоо бадраах боломж бүрдэж байна.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn