БАЯНХОНГОР: Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна

322

Өнөөдөр хангайн уулархаг болон хээр талын нутгаар бороо орж, маргааш нийт нутгаар сэрүүснэ. Хангай нутгаар орой 20 цаг, Говийн нутгаар 14 цаг, Төвийн нутгаар 17 цаг хүртэл үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа тул нийт иргэдээ үер усны аюулаас болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.
Ард иргэдийг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байхыг тус албанаас зөвлөлөө. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn