Баянхонгор аймагт гэр нь шатсаны улмаас хоёр хүүхэд галд өртөж амиа алджээ

64

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын  төвөөс баруун хойд зүгт 55 км зайд орших “Бор даргавай” гэдэг газарт өчигдөр 15:30 цаг орчимд таван ханатай гэр шатжээ.
Энэ тухай мэдээллийг онцгой байдлын алба 15:46 цагт хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.
Гэр нь шатсаны улмаас долоон настай эмэгтэй, ой долоон сартай эрэгтэй нар галд өртөж нас барсан харамсалтай явдал болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.Иргэд та бүхэн бага насны хүүхдүүдээ харгалзах хүнтэй үлдээж байх, зайлшгүй шалтгаанаар харах хүнгүйгээр түр үлдээх гэж байгаа бол аюулгүй байдлыг нь хангаж, галд шатамхай зүйлийг зуухны ойролцоо тавихгүй байх, цахилгааны гэмтэл бий эсэхийг заавал шалгах, хүүхдүүддээ анхаарах ёстой зүйлүүдийн тухай заавар зөвлөмж сайтар өгч байхыг анхааруулж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn