Тээвэрлэж явсан бараа шатсан осол гарчээ

516

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Хашаатын хөндий” гэдэг газарт иргэн Б-гийн жолоодож явсан “ДА-50” загварын том оврын ачааны автомашины чиргүүл онхолдож, тээвэрлэж явсан бараа шатсан осол гарлаа.

Бөмбөгөр сумаас баруун урд зүгт 35 км-т, Бууцагаан сумаас зүүн урд зүгт 50 км-т болсон тус ослын дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 19:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 20:19 цагт очиж, 31 минут ажиллаж галыг унтраасан байна. Тухайн автомашин Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд явж байжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn