Малдаа яваад сураггүй болсон иргэн эсэн мэнд олджээ

56
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн багийн “Баян-Аараг” гэдэг газар 50 настай малчин З /эрэгтэй/ өчигдөр /2020.12.21/ 13:00 цагийн үед явганаар малаа хариулахаар яваад сураггүй болжээ. Энэ талаар 22:30 цагт дуудлага өгч, тус сумын аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс, орон нутгийн иргэд 22:38 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар малчныг мөн өдрийн 23:00 цагт гэрээс нь урд зүгт 3 км зайтай иргэн Б-ийнхээс эсэн мэнд олжээ.
Баян-Аараг гэдэг газар нь аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 30 км-т оршдог байна.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn