Эрүүл бүс нутагт эрсдэл үүсгэхгүй байхыг анхааруулав

414

Баянхонгор аймгийн долоон сумын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний 13 голомт халдварлан гараад байна. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын Хүн, мал, амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсэг хуралдаж, холбогдох чиглэлээр шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа юм.
Иймд голомтот болон сэжигтэй бүс нутгуудад байгаа малчид, иргэд хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг чанд мөрдөж, сум орон нутгаас гаргаж байгаа аливаа шийдвэрийг биелүүлэн, эрсдэлтэй бүс нутаг руу хөдөлгөөн үйлдэхгүй байж, эрүүл бүс нутагт эрсдэл үүсгэхгүй байхыг холбогдох албанаас анхааруулж байна.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn