21 аймгийн футзаалны аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

350


Монголын Хөл бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулагдаг 21 аймгийн футзаалны аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор хотод зохион байгуулна.
Тэмцээний дээд болон нэгдүгээр шатанд нийт 19 аймгийн шигшээ баг энэ сарын 26-наас гуравдугаар сарын 6-ныг хүртэл аваргын алтан медаль, цомын төлөө өрсөлдөх юм.
Тус тэмцээний Дээд шатанд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Дорнод, Дорноговь, Баян-Өлгий, Увс, Нэгдүгээр шатанд Баянхонгор, Ховд, Сүхбаатар, Говьсүмбэр, Булган, Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Хэнтий аймгууд тус тус оролцоно.
Анх 2016 онд орон нутагт буюу Сүхбаатар аймгийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулснаас хойш энэ жил 8 дахь аймагтаа тус тэмцээн ийнхүү хийх гэж байна.
Сонирхуулахад, Орон нутгийн гишүүн холбоодод ангилалтай шүүгчдийг бэлдэх мөн хөгжүүлэх зорилгын хүрээнд МХБХ-ноос анхаарч орон нутагт сургалтуудыг зохион байгуулсан. Тэгвэл Баянхонгор аймагт зохион байгуулах тус тэмцээнд МХБХ-ны ангилалтай шүүгчидтэй хамтран ажиллах шүүгчдийн сургалтыг хийж буй аж.
Есөн аймгийн 18 оролцогч дөрөв хоногийн хугацаанд сургалтад хамрагдаж, шалгалтуудаа өгснөөр хамтран ажиллах 8 хүртэлх шүүгчийн нэрс тодорч, орон нутгийн С ангилалтай шүүгчийн батламжаа авах юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn