Хог хаягдлын хураамж, орц цэвэрлэгээний мөнгийг цахилгааны төлбөртэй хамтатган нэхэмжилнэ

453


“Цэвэр хот” ОНӨААТҮГазар нь энэ сараас эхлэн орон сууцны айлуудын хог хаягдлын хураамж болон орцны цэвэрлэгээний мөнгийг цахилгааны төлбөр дээр нь хамт авах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ.
Тодруулбал, тус газраар цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэдэг аймгийн төвийн 82 орон сууцанд оршин суугч айл өрхүүд хог хаягдлын нэг сарын хураамж 5000 төгрөг, орцны цэвэрлэгээний төлбөр 5000 төгрөг нийт 10 мянган төгрөгийг “Баянхонгор эрчим хүч ЦТ” ХХК-ийн цахилгааны төлбөрт хамтатган нэхэмжилсэн дүнгээр төлж эхлэх юм. Харин улирагч нэгдүгээр сарын орц цэвэрлэгээний 5000 төгрөгийг бэлнээр төлөх аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn