5000 жилийн өмнө амьдарч байсан эрэгтэйн гавал Баянхонгор аймгаас олджээ
5000 жилийн өмнө Монголын нутагт амьдарч байсан Афанасьев эрэгтэйн гавал Баянхонгор аймгаас олджээ. Энэ гавлын шүдний өнгөрт МУИС-ийн профессор М.Эрдэнэ судалгаа хийж, 5000 жилийн өмнө Монголчууд мал аж ахуйтай байсан ба цагаан идээг боловсруулж хэрэглэж байсныг нотолсон байна.
Түүнээс өмнө энэ хугацааг 2500 жил гэж тооцож байсан бол М.Эрдэнэ профессорын судалгаагаар даруй 2500 орчим жилээр урагшлуулжээ. Энэ нь одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний баримт болоод байна. Энэхүү судалгааны ажил нь шинжлэх ухааны топ сэтгүүл Nature-т хэвлэгджээ.
Харин тун удахгүй түүний судалгааны талаарх видео нэвтрүүлгийг МУИС-иас олон нийтийн хүртээл болгох аж.