АНУ-д ирэх бүх гадаадын иргэдээс вакцины гэрчилгээ шаардана

359

АНУ-ын хилээр нэвтрэх бүх гадаадын иргэд, тэр дундаа аялал жуулчлалын зорилгоор бус зайлшгүй шаардлагаар зорчиж буй бүх гадаадын иргэдээс “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээ шаардана гэж тус улсын Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдэв. "2022 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн Дотоодын аюулгүй байдлын яам нь Мексик, Канадтай залгаа хуурай газрын хил, гатлага онгоцны буудлуудаар дамжин АНУ-д нэвтрэхийг хүссэн АНУ-ын бус иргэдээс “COVID-19”-ийн вакцины тунг бүрэн хийлгэснийг нотлох баримт шаардах болно" тус яамны хэвлэлийн мэдээнд дурджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, уг хязгаарлалт нь АНУ-ын иргэн биш бүх хүнд хамаарна. Харин тус улсад оршин суух зөвшөөрөлтэй хүмүүст хамаарахгүй байна. Шинэ шаардлага нь эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах, хил дамнасан худалдаа, аялал жуулчлалыг дэмжих зорилготой аж.

АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын зорилгоор бус, зайлшгүй шаардлагаар тус улсын хуурай газрын хилээр нэвтрэх гадаадын иргэдээс вакцинжуулалтын гэрчилгээ шаардах журмыг нэгдүгээр сарын 22-ноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай “AP” агегтлаг өнгөрөгч 11 дүгээр сард мэдээлж байсан юм. Тус агентлагийн мэдээлснээр, энэ ангилалд холын тээвэрчид, онцгой байдлын байгууллагуудын ажилтнууд гэх мэт ажлын шалтгаанаар хилээр гарах шаардлагатай болсон гадаадын иргэдийг оруулжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn