Баянхонгор аймгийн Бухын-Ам хэмээх газарт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвөөс хойд зүгт 46 км-т Хөндлөн булаг багийн нутаг Бухын-Ам хэмээх газарт нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01:20 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 01:27 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.