Компьютер томографийн шинжилгээг орон нутагтаа хийнэ
Баянхонгор аймаг шинжилгээний нарийвчлал өндөртэй, 64 зүсэлттэй компьютер томографийн төхөөрөмжтэй боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Баянхонгор аймагт ажиллах үеэрээ тус төхөөрөмжийг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусгай өрөө бэлтгэн засварлаж, тус төхөөрөмжийг холбох ажлыг хийж байна. Төхөөрөмжийг ажиллуулах эмчээ мэргэшүүлж сургасан бол одоо техникийн хоёр ажилтнаа Улаанбаатар хотод сургаж байгаа аж.