Цэвэрлэх байгууламжын ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна
Баянхонгор аймгийн Шинэ суурьшлын бүсэд хоногт 128м3-ын хүчин чадалтай цэвэрлэх байгууламж байгуулж байна. Тус ажлыг улсын төсвийн 450 сая төгрөг, НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгээр хэрэгжиж буй “Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн 285 сая төгрөгийн санхүүжилтээр “Алтайн Эколос” ХХК хийж гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувьтай явж байгаа бөгөөд энэ 7 хоногтоо улсын комисст хүлээлгэн өгөх аж.
Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор гүн цэвэрлэгч, ультра ягаан туяаны ариутгагчийн хоёр камерын дамжлага зэрэг нийт 6 үе шаттайгаар 98 хувийн цэвэрлэгдсэн ус гаргаж, улмаар ногоон байгууламж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой болох юм.