Амбулаторийн үзлэгийн дугаарыг утсаар олгохоор боллоо

520

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг олон хүн нэг дор цугларах, холбогдох хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн зөвлөгөөг утсаар өгөхөөр болжээ. Нутгийн иргэд ажлын цагаар дотрын эмчийн 89449065, хүүхдийн эмчийн 89051993 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм байна. Харин ажлын бус цагаар 7044103, 9544103 дугаарын утсанд хандана уу.

Мөн иргэд амбулаторийн үзлэгийн дугаарыг /цагийг/ ажлын цагаар 70444039, 99883831, 88357667 утсаар захиална. Шинжилгээний код авах бол 88015502 дугаарт холбогдоно.

Хэрэв аймгийн Онцгой комиссын штабын жижүүртэй холбогдох бол 92193300 дугаарт болон 101, 105 дугаарт хандах боломжтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn