Цагдаагийн газрын хамт олонд автомашин гардуулав
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд аймгийн Цагдаагийн газрын нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагаанд шаардлагатай байсан хоёр автомашин болон сервер компьютерыг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас шийдвэрлэснийг гардуулан өглөө.
Мөн үеэр аймгийн удирдлагууд "Эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө мэдлэг боловсрол, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үе үеийн ахмадууд, офицер ахлагчид, ажилтнууд, тэдний гэр бүлийнхэнд 100 жилийн түүхт ойн мэндчилгээ дэвшүүлэв.