Малчдыг отор нүүдэл хийх нөхцөл боломжоор хангахыг үүрэгдэв
Бусад сумын отор нүүдэл хийж байгаа малчдыг харьяалах сумандаа отор нүүдэл хийх нөхцөл боломжоор хангаж ажиллахыг аймгийн Онцгой комиссын дарга сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Баянхонгор аймгийн хэмжээнд 2021 оны эхний хагас жилийн байдлаар нутаг дэвсгэрийн 70 хувь гандуу, 30 хувь гантай гэсэн судалгаа гараад байна. Зарим сумын нутаг дэвсгэр бэлчээргүй, өвсний гарц муу байгаа нь мал сүрэг зүй бусаар хорогдох эрсдэл үүсч болзошгүй байгаа тул дээрх захирамжийг гаргажээ.
Харьяа сумандаа болон бусад сумын нутаг дэвсгэрт отор нүүдл хийж байгаа малчдын бэлчээр, газар нутгийн маргаантай хопбоотой асуудлыг холбогдох хууль тоггоомжийн дагуу аймгийн Цагдаагийн газар тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллана.