Цар тахлын улмаас 19 аймгийн 125 сум хязгаарлалт тогтоогоод байна

488
 
Covid-19-ийн тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн байдлаар 19 аймгийн 125 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Үүнд:
  1. Архангай аймгийн 6 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Өндөр-Улаан, Хотонт, Эрдэнэбулган
  2. Хөвсгөл аймгийн 8 сум буюу Галт, Баянзүрх, Шинэ-Идэр, Хатгал тосгон, Тариалан, Чандмань-Эрдэнэ, Төмөрбулаг, Бүрэнтогтох
  3. Булган аймгийн 7 сум буюу Хангал, Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Баян-Агт, Хялгант
  4. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Эрдэнэ
  5. Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Баяндэлгэр, Сүхбаатар, Дарьганга
  6. Баянхонгор аймгийн хэмжээнд 20 сум
  7. Хэнтий аймгийн 18 сум
  8. Дорнод аймгийн 2 сум буюу Сэргэлэн, Баяндун
  9. Ховд аймгийн 3 сум буюу Цэцэг, Булган, Мөнххайрхан сум
  10. Дундговь аймгийн 9 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан,
  11. Дорноговь аймгийн 2 сум буюу Айраг, Даланжаргалан
  12. Сэлэнгэ аймгийн 4 сум буюу Хүдэр, Алтанбулаг, Мандал, Ерөө
  13. Увс аймгийн 7 сум буюу Улаангом, Өндөрхангай, Баруунтуруун, Завхан, Наранбулаг, Сагил, Давст
  14. Орхон аймгийн 2 сум буюу Баян-Өндөр, Жаргалант сум (Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2021.06.30-ны өдөр хүртэл сунгасан. Хязгаарлалт тогтоогоогүй)
  15. Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
  16. Баян-Өлгий аймгийн 3 сум буюу Улаанхус, Ногооннуур, Булган
  17. Завхан аймгийн 4 сум буюу Дөрвөлжин, Тэлмэн, Сонгино, Цэцэн-Уул
  18. Говь-Алтай аймгийн 4 сум буюу Хөхморьт, Цээл, Төгрөг, Чандмань
  19. Өмнөговь аймгийн 15 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Иймд дээрх аймаг, сумдад очихоор төлөвлөж буй иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.
Б.ЖАРГАЛ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn