Нөхөх олговрыг дөрвөн иргэнд гардуулав

710

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр орсон зарим өөрчлөлтүүдийн дагуу Баянхонгор аймгийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос нөхөх олговрыг зарим иргэнд гардуулан өглөө.
Тодруулбал, Эрдэнэцогт сумын гуравдугаар багийн ахмад настан Б.Цэнд-Аюуш, Баян-Овоо сумын дөрөвдүгээр багийн ахмад настан Ш.Дашзэвэг, Өлзийт сумын зургадугаар багийн ахмад настан И.Должинсүрэн, Баянхонгор сумын есдүгээр багийн ахмад настан Б.Шараа нарт тус бүр 80 сая төгрөгийн нөхөх олговрыг аймгийн ИТХ-ын дарга, ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ц.Отгонбаяр гардуулан өгсөн юм. 
Дээрх иргэдийн нөхөх олговрын материал нь бүрэн бүрдэж, “Зууны мэдээ” сонинд зарлуулан, Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар ийнхүү нөхөх олговрыг гардаж байгаа аж.

Дээрх хуульд заасны дагуу “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгох"-оор тус тус олгож байгаа юм байна.
Ташрамд дуулгахад, Хуулийн дагуу нөхөх олговрыг авахаар материал бүрдүүлэх шатандаа явж буй 21 иргэн байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn