"Их номгон" худалдааны төв өнгөрсөн онд 369 мянган баримт олгожээ

902

Баянхонгор аймгийн "Их номгон" худалдааны төвийн захирал Ц.Рэгзэдмаа нь харилцагчиддаа 2019 онд 369 мянган баримт хэвлэн олгожээ. Энэ нь улсын хэмжээнд хамгийн олон төлбөрийн баримт олгосон дүн юм байна.
НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 2019 онд хамгийн олон төлбөрийн баримт хэвлэн иргэн, ААН-д олгосонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар талархал дэвшүүлжээ.
Мөн НӨАТ-ын урамшууллын хүрээнд Баянхонгор аймгаас тодорсон хамгийн өндөр дүнтэй хонжворын эзэн тус худалдааны төвөөр үйлчлүүлсэн баримтаараа азтан болж байжээ. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн сугалааны тохирлоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Батжаргал 10 сая төгрөгийн азтанаар шалгарсан байна. Иргэн Ч.Батжаргал нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр "Их Номгон" худалдаа үйлчилгээний төвөөс 12.550 төгрөгийн худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаараа азтан болсон аж.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn