Дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд лац байршуулна
Баянхонгор аймаг руу нэвтрэх Өлзийтийн постод холбогдох мэргэжлийн ангиудын долоон алба хаагч 24 цагаар тасралтгүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус аймгаар дайран өнгөрөх баруун аймгуудын автомашинуудыг аймгийн төвд зогсоохгүйгээр шууд явуулах үүднээс Өлзийтийн пост дээр автомашины хаалганд лац тавин удаах постоор гаргаж байгаа аж.
Мөн тус цэгт хүндэтгэх шалтгаанаар аймгийн төв рүү нэвтэрч буй иргэдийг бүртгэлжүүлэн асуумж авч, түргэвчилсэн сорил тавьж байгаа юм. Цагдаагийн газраас хөдөлгөөнд хяналт тавьж байгаа бол Авто тээврийн төв, ОБГ-аас тээврийн хэрэгсэл болоод иргэдийн мэдээллийг нягтлан улмаар улаан бүсээс ирсэн иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэхээр багийн дарга нарт нь хүлээлгэн өгч байна.
Аймгийн төв рүү орох тээврийн хэрэгсэлд ЗӨСТ-өөс ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байна.