Эмчлүүлж буй таван иргэний биеийн байдал хүндэвтэр байна

558
Баянхонгор аймагт сүүлийн 24 цагт шинээр коронавирусний 12 тохиолдол нэмэгдсэн байна. 11 тохиолдол нь тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс илэрчээ. Нэг тохиолдол нь Улаанбаатар хотоос ирсэн иргэнд Өлзийтийн  пост дээр хийсэн шинжилгээний хариу эерэг гарснаар тусгаарлан эмчлэх байр руу хүргүүлэв.  
Тусгаарлан эмчлэх байранд эмчлүүлж буй иргэдээс хоёр хүний эмчилгээ дуусч, нийт есөн хүн эдгэрэн эмнэлгээс гарсан бол эмчлүүлж байгаа 36 иргэнээс таван иргэний биеийн байдал хүндэвтэр бусад иргэдийн биеийн байдал хөнгөн тогтвортой байна.
Аймгийн Онцгой комисс мэдээлэхдээ, "Халдварын голомт дотроос буюу Тусгаарлах байрнаас батлагдсан тохиолдлууд гарч байна. Иймд ард иргэд та бүхэн халдварын тархалтыг алдсан мэтээр түгээж буй батлагдаагүй мэдээлэлд автаж дархлаагаа унагалгүй,  халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг зөвлөж байна" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn