АОК-ын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ
Коронавирусний халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихтэй байгаагаас Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 28-ны 06.00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд УОК-оос бүрэн хориглосон.
Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчид аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримталж нэвтрүүлэх юм.
Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн Засаг дарга нарт УОК-оос үүрэг болгоод байна.