Голомтот бүсээс ирсэн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ
Баянхонгор аймагт ирээд гэрийн тусгаарлалтад шилжсэн 675 иргэнийг давтан /PCR/ шинжилгээнд хамруулахад хариу нь бүгд сөрөг гарчээ.
Дахин 500 иргэнд урьдчилсан байдлаар хийсэн тандалтаар эрсдэл гараагүй бөгөөд давтан шинжилгээг энэ сарын 22-ны өдөр хийх юм байна.
Иргэд гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд баримтлан, давтан шинжилгээнд идэвхтэй хамрагдсан болохыг аймгийн Онцгой комисс мэдээллээ.