Аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

595


 Баянхонгор аймаг руу орох гарах хөдөлгөөнийг өнөөдрөөс /2021.02.11/ хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд түр хаалаа.
Аймгийн Засаг даргын 2021 оны "Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" А/119 дүгээр захирамжаар дээрх хугацаанд зөвшөөрөгдсөн салбарын үйл ажиллагаанаас бусад салбарын үйл ажиллагаа болон зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. 
Хязгаарлалтын дэглэм зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас санууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn