Зочлох үйлчилгээний салбарынхан номын дуу сонсч байна
Баянхонгор /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас 21 аймгийн зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах онол, практикийн сургалтыг Монгол орон даяар үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Мэргэшүүлэх сургалт тогооч, зөөгч, зочид буудлын угтан авагч, зочид буудал, жуулчны баазын өрөөний үйлчлэгч, хаалгач, жолооч, хөтөч-тайлбарлагч, бариста, бартендэр, менежер захирлуудын сургалт гэсэн төрлүүдээр болж байгаа бөгөөд энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.
Энэхүү сургалтыг Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуулийн багш нар мэргэжил, ур чадварын хичээлүүдийг зааж байна. Тус сургалтад зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллага, тухайн салбарт ажиллах сонирхолтой иргэд хамрагдаж байгаа юм.