“Mgl-1 Fight Night 7” Баянхонгор аймагт болж шилдгүүд тодорлоо

6

Монголын холимог тулааны тамирчдын чансаа тогтоох зорилготой “MGL-1 Fight Night 7” Баянхонгор аймагт өнгөрсөн бямба гарагт /2025.10.18/ амжилттай болж өндөрлөсөн байна. Тус тэмцээнд мэргэжлийн 4, сонирхогчдын 2 тулаан болсон юм.
“MGL-1 Fight Night 7” тэмцээнд оролцсон тамирчдын амжилт:
1
Б.Цэндсүрэн
vs
З.Балжинням
Шүүгчдийн нэгдсэн саналаар Б.Цэндсүрэн ялсан
2
Ө.Баярмандах
vs
Э.Баттулга
2 үеийн 2:05 үеийн 2:05 хүзүүний боолтоор Э.Баттулга ялсан
3
Д.Төмөрпүрэв
vs
П.Ариунболд
2 үеийн 3:01 Д.Төмөрпүрэв хөлийн эргэлттэй өшиглөлтөөр нокаут хийж ялсан
4
Ш.Бат-Итгэлт
vs
Т.Бат-Эрдэнэ
Ш.Бат-Итгэлт шүүгдийн 2:1 саналаар ялсан
5
Г.Батзориг
vs
А.Амарбаяр
2 дугаар үеийн 3:46 гарын боолтоор Г.Батзориг ялсан
6
Э.Булган-Эрдэнэ
vs
Б.Тэмүүлэн
Э.Булган-Эрдэнэ шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан
Тус тэмцээний шилдэг тулааны шагналыг Д.Төмөрпүрэв хүртжээ.
Тэмцээний үеэр Монголын холимог тулааны холбооны зүгээс хүүхэд залуучуудад холимог тулааны спортыг сурталчлан танилцуулах зорилгоор өсвөрийн холимог тулааны үзүүлэн тоглолтыг зохион байгуулсан байна. Мөн Олон улсын холимог тулааны холбооны Цагдаагийн спортын комиссын гишүүнээр сонгогдсон Баянхонгор аймгийн “Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо”-ны тэргүүн Цагдаагийн хурандаа Б.Оюутболд батламж, сертификатаа хүлээн авсан юм.
undefinedundefined
“MGL-1 Fight Night 7” тэмцээн дээр тун удахгүй болох “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP” аваргын бүсний төлөөх 23 дахь тэмцээний оргил тулаанд оролцож аваргын бүсний төлөө тоглох 2 тамирчин тодорсон.  
Тодруулбал, “MGL-1 FIGHTING CHAMIONSHIP 23” тэмцээний 57 кг жингийн аваргын бүсний төлөөх оргил тулаанд Ширэн Бээлий, One Team клубийн тамирчин, мэргэжлийн тулаанд 6 ялж 2 ялагдсан амжилттай, MGL-1 холбооны 57кг, 61 кг-ын жингийн ранкад нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй Б.Мөнхжаргал, түүний өрсөлдөгчөөр нь “Шандас ММА” клубийн тамирчин, мэргэжлийн тулаанд 5 тулалдаж, 5 ялалт авсан амжилттай, Япон улсын Gladiator холбооны аварга тамирчин Б.Отгонбаатар нар хүч үзэхээр болжээ.
undefined
Тус тэмцээнийг “MGL-1” буюу Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо болон Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо хамтран зохион байгуулсан байна. “MGL-1” холбооны хувьд 2009 онд байгуулагдсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2025 оны зургаадугаар сард олон улсын шилдэг тулаанчид хүч үзсэн “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP” аваргын бүсний төлөөх тэмцээнийг 22 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан юм. Харин Гурван бүсийн холимог тулаанчдын  холбоо нь 2022 онд үүсэн байгуулагдаж, анхны тэмцээнээ 5 дугаар сард Баянхонгор аймагт зохион байгуулж байжээ.
undefined

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn