Улсын арслан Э.Батмагнайн мялаалга наадам наймдугаар сарын 13-нд Дуурсахын хөндийд болно

18

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Баянхонгор аймаг одтой наадаж эрийн гурван наадмын гурван төрөлд түрүүлсэн. Тэгвэл Хонгор нутгийнхан баяр наадмын шилдгүүддээ хүндэтгэл үзүүлэх “Алдартнуудыг алдаршуулах наадам”-аа наймдугаар сарын 13-нд Дуурсахын хөндийд хийхээр товложээ. 
Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай  хүчит бөхийн барилдаанд  түрүүлж улсын арслан цол хүртсэн бол хурдан  азарганы уралдаанд Манлай уяач И.Золбоон халзан азарга түрүү магнайд хурдалсан. Мөн сурын харваанд 40 сумнаас 38-ыг онож Б.Баянмөнх Гарамгай мэргэн болсон билээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn