Сингапурт Монголын задгай усан сэлэлтийн анхны амжилт бичигдлээ

17

 “Сингапур-2025” усан спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тус тэмцээнд Монгол улсын баг тамирчид анх удаа "Open water" буюу задгай усанд сэлэлтийн төрөлд 4 х 1500 метрийн багийн буухиа төрөлд оролцож, 1 цаг 31 минут 48 секундын амжилтаар барианд орлоо.
Багийн бүрэлдэхүүнд Спортын мастер Г.Сугар, А.Алтаннар, Т.Анунгоо, Спортын дэд мастер Г.Майдар болон дасгалжуулагчаар Ц.Баяраа, Э.Дэмүүл нар багтсан байна.
“Сингапур 2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 203 орны 2500 тамирчин зургаан спортын 77 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд  ирэх наймдугаар сарын 3-нд өндөрлөнө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn