Тайландад ирсэн жуулчид криптовалютаар худалдаа хийнэ

БАНГКОК, 2025 оны тавдугаар сарын 27 /The Nation/. Цахим мөнгөө зээлийн карттайгаа холбож, худалдан авалт хийх боломжийг жуулчдад олгохын тулд криптовалютыг тус улсын эдийн засгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа Тайландын засгийн газрын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Пичай Чунхавачира мэдээлжээ.
Түүний хэлснээр, тус улсын Сангийн яам криптовалютыг карттай холбох журмыг нэвтрүүлэхийн тулд улс орнуудын туршлагыг судалж байгаа ажээ.
Хөрөнгийн зах зээлийг дижитал хөрөнгийн зах зээлтэй уялдуулахын тулд тус улсын Засгийн газар холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Тайландын Төв банктай хэлэлцээ хийж эхэлжээ.