Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт зудын эрсдэл өндөр байна
Арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр уулархаг нутгаар 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.
Зудын эрсдэлийг арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар үнэлэхэд нийт нутгийн 30 орчим хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 30 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 гаруй хувьд эрсдэлгүй гарчээ.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар нэн их болон их эрсдэлтэй, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд зэрэг болон их эрсдэлтэй байхаар байна.