Украины "Южмаш" үйлдвэр руу харавсан Оросын баллистик пуужингийн үлдэгдлийг дэлгэн харуулжээ

12

Өнгөрөгч пүрэв гараг /2024.11.21/-ийн орой ОХУ-ын тал зургаан нэгж бүхий тив алгасагч баллистик пуужинг Украины Днепр хотын өмнөд хэсэгт байрлах машин үйлдвэрлэлийн "Южмаш" үйлдвэр руу харавсан тохиолдол гарсан. 
Тус пуужин нь цөмийн цэнэгтэй хошууг алсын зайд тээвэрлэн, тэсрэх цэгт хүргэх зориулалттай бөгөөд энэ удаа цөмийн цэнэгт хошуугүй байсан гэж хэвлэлүүд мэдээлж буй. Тэгвэл Днепр хот дахь "Южмаш" цэргийн үйлдвэр рүү харавсан Оросын пуужингийн хэлтэрхийг дэлгэн үзүүлсэн байна. Учир нь ийм пуужингийн хэлтэрхий анх удаа Украины нутаг дэвсгэрээс олдсон гэж Associated Press агентлаг мэдээлжээ. Харин В.Путины хэлснээр "Украины барууны зэвсгийн довтолгооны хариуд байлдааны шинэ туршилт хийсэн" гэсэн юм.
Эх сурвалж: Associated Press агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn