Израил, Хезболлагийн хооронд гал зогсоох гэрээ хэрэгжихэд маш ойрхон байна

23

Израил ба Хезболлагийн хоорондын гал зогсоох гэрээ “маш ойрхон” байна хэмээн бүс нутгийн эх сурвалж хэлжээ. Учир нь Ливанд хүмүүсийн нас баралт өссөөр буйтай холбоотой юм.
Тодруулбал, Израилын халдлага нэмэгдэж, 9-р сарын дундуур Ливан дахь нас баралтын тоо эмгэнэлт хэмжээнд хүрээд байна.
Ливаны Эрүүл мэндийн яамны тооцооллоор, 9-р сарын дунд үеэс эхлэн Израилын халдлагаар 3,000 гаруй хүн амиа алджээ. Энэ нь гал зогсоох гэрээ хийх шаардлагыг улам шавдуулж байгаа аж.
Бүс нутгийн эх сурвалжийн хэлснээр, гал зогсоох гэрээ хэрэгжихэд ойрхон байгаа ч энэ нь бүрэн батлагдаагүй байна. АНУ болон Израилын албаны хүмүүс гэрээг үгүйсгээгүй. "Бид энэ чиглэлд явж байгаа ч зарим асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна" гэж Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн хэвлэлийн төлөөлөгч CNN-д хэлсэн байна. Мөн Нетаньяху гал зогсоох саналын талаар аюулгүй байдлын зөвлөгөөн хийсэн гэж мэдээлжээ.
Хезболла саяхнаас АНУ-Израилын санал болгосон 60 хоногийн байлдаан зогсоох гэрээг авч үзэж байгаа бөгөөд энэ нь урт удаан хугацааны гал зогсоох гэрээний үндэс болох магадлалтай гэж зарим нь үзэж байна.
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn