ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний Дархан-Уул аймгийн шилдгүүд тодорлоо

0
Хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлдсөн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн орон даяар 16 аймагт ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд энэ өдрүүдэд ид үргэлжилж байна. ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 30 жилийн ойгоороо хүүхэд залууст бэлэг барьж аймаг бүрд 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбай 2021 онд байгуулж өгсөн бөгөөд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг орон даяар жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. 
Энэ жилийн хувьд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тусгайлан Дархан-Уул, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн сурагчдын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс гадна уулзалт, өдөрлөг зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Дархан-Уул аймгийн тэмцээнд ахлах ангийн сурагчдаас бүрдсэн нийт 34 баг оролцож, гал авалцсан ширүүн өрсөлдөөн өрнөж, шилдгүүдээ тодруулсан. Тус тэмцээнд эрэгтэй 24 баг, эмэгтэй 10 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн баг, эмэгтэйчүүдийн ангилалд 15-р сургуулийн баг тус тус тэргүүлсэн юм.
Тэмцээний нээлтэд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар хүрэлцэн ирж, тоглолтыг үзэж сонирхсон юм. Мөн Монголын Үндэсний дээд лигийн тамирчид болох С.Өрнүүнбилэг, Г.Цэлмэг нар урилгаар очиж тамирчны карьер төлөвлөлт, багийн спортын сэтгэл зүйг хэрхэн бэлтгэх талаар туршлагаасаа хүүхдүүдэд хуваалцаж, илтгэл танилцууллаа. Мөн контент бүтээгч Цогтоо буюу Д.Ганцогт өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй, нөхөрлөлийн үнэ цэн, өөрийгөө хайрлах, үнэлэх тухай мэдээлэл өгч, залуу сагсан бөмбөгчдийн асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
Тэмцээний үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Орон даяар зохион байгуулж буй ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн хүүхэд залуусын эрүүл мэнд, спортын амжилтыг дэмжихэд томоохон хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна. ХААН Банк нийгмийн сайн сайхны төлөөх хариуцлагатай үйл ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлсээр байх болно” хэмээн онцоллоо. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан тэмцээний ач холбогдлыг онцлон “Залуучуудын бие бялдрын хөгжлийг дэмжих спортын арга хэмжээ нь тэдний нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, хөгжих боломжийг олгож байгаад баяртай байна" хэмээсэн юм.
ХААН Банкны нэрэмжит 3х3 тэмцээн, уулзалт өдөрлөг Хөвсгөл аймагт 2024 оны 9-р сарын 15-нд, Сүхбаатар аймагт 9-р сарын 22-ны өдөр болох бөгөөд оролцох хүсэлтэй хүүхдүүд дэлгэрэнгүй мэдээллийг аймаг, орон нутаг дахь ХААН Банкны салбараас авах боломжтой.
Ташрамд дурдахад, Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүрэг болон бусад томоохон байршлуудад ХААН Банк олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн нийт 31 талбай бүтээн байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд сагсан бөмбөг сонирхогч 3600 гаруй хүүхэд, залуус тус тэмцээнд оролцжээ.
Бид нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулсаар байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn