"Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой"

81


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд найрамдах Беларусь улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.
Ерөнхийлөгч олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Беларусь улсын Гадаад хэргийн сайд айлчилж байгаад талархал илэрхийлж, Беларусийн анд нөхөд, мэргэжилтнүүд Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлов.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд модны суулгацыг хөрстэй саванд ургуулах цогцолборыг Монгол Улсад байгуулах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж байгааг тэмдэглэв.
Уулзалтын үеэр ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд түвшний айлчлалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, харилцан сонирхсон асуудал болон харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Бүгд найрамдах Беларусь улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийн  айлчлал нь тус улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 28 жилийн дараа хийж буй хоёр дахь удаагийн айлчлал юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Беларусь Улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч багтжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn