Холимог тулаанч З.Шинэчагтгыг 1 350 000 төгрөгөөр торгов

208

Холимог тулааны тамирчин З.Шинэчагтга бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэрэгтээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүллээ.
Тэрбээр 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь “Мишээл экспо” төв дотор иргэн М.Мөнх-Эрдэнэтэй маргалдсан аж. Улмаар түүний хамар руу нь мөргөж гэмтээсэн байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн дүгнэснээр хохирогчийн хамрын яс хугарч, зулгаран, зөөлөн эд нь гэмтэж, хөнгөн гэмтэл учирсан байсан гэнэ. Тиймээс З.Шинэчагтгад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх сарын 11-нд З.Шинэчагтгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 төгрөгөөр торгох ял оноожээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn